Хоол шим тэжээлийн тасаг

Хоол шим тэжээлийн тасаг

Хоол шим тэжээлийн тасаг.  Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон БНСУ-ын “WITH” ТББайгууллагын хооронд Монгол улсын хүн амыг Халдварын бус өвчлөлөөс урьчилан сэргийлэх, зөв зохистой хооллох дадад хэвшлийг бий болгох, шим тэжээлийн боловсрол олгох зорилгоор хамтран ажиллах гэрээг 2013 оны 9 сард байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Эмнэлгийн  хоол үйлдвэрлэл, үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд Хан-Уул Дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээний хоолны жишиг гал тогоог “WITH” ТББайгууллагын хөрөнгө оруулалтаар 2013 оны 12-р сарын 23-ны өдөр байгуулан хүлээлгэн өгсөн. Тус тасаг нь эмчилгээний хоолзүйч 2, тогооч 5, угаагч  2, үйлчлэгч  1 гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

Тус тасаг нь  Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, Шим тэжээлийн үйлчилгээ  үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт дундажаар 180-220  хүнд эмчилгээний хоолоор,  20-30 эмч ажилтанд өдөр, оройн хоолоор  тус тус  үйлчилдэг.

Нийт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд №0 “Хагалгааны дараах хоол”, №1 “Ходоодны өвчний хоол”, №5 “Элэг, цөсний өвчний хоол”, №6 “Тулай өвчний хоол”, №7 “Бөөрний өвчний хоол”, №9-14, 9-16, 9-18 “Чихрийн шижин өвчний хоол”, №10 “Зүрх судасны өвчний хоол”, №15А “Энгийн эмчилгээний хоол”, №15В “Хүүхдийн хоол”, №15С “Нэмэлт хоол” зэрэг 12 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.

Хоол, шим тэжээлийн кабинет нь хэвтэн эмчлүүлэгч болон зорилтот бүлгийн хүмүүст бүлгийн сургалт,   дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хоол шим тэжээлийн  сургалт, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, судалгаа хийх, сургалтын материал, гарын авлага боловсруулах гэсэн үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа  явуулж байна.

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

leave a comment

Create Account



Log In Your Account