Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлэг 2018 онд “Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах ”жил
Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад хамт олны оролцоог хангах, эмч эмнэлгийн ажилтны идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилгоор “Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг тус эмнэлгийн хурлын зааланд 2018.04.24 – 26 ны өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтанд 116 эмч эмнэлгийн ажилтан хамрагдсан. Зөвлөлдөх уулзалтаар ХУДНЭ-2018 үйл ажиллагааны зорилт тулгамдсан асуудал, эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт түүнд хийх дүгнэлт, оношлогоо эмчилгээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт тулгамдсан асуудал, эмнэлгийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдсан асуудал, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, эмчлүүлэгчдийн 2018 оны эхний улирлын авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн, гарсан санал хүсэлт дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлуудыг хамт олноороо зөвлөлдөн ярилцлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас гарсан хамтын шийдвэр болон тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах ажлыг улам эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.