Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
“Цэвэр гар” сэдэвт аяны хүрээнд эмнэлгийн халдварын сэргийлэлтийн тогтолцоог бэхжүүлэх, тандалтын үйл ажиллагааг сайжруулах, халдвараас сэргийлэхэд ажилтан нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эмч эмнэлгийн ажилтнуудын дунд “ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ” сэдэвт сургалтыг тасгийн менежер сувилагч нарын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү сургалтаар “БИД ГАРАА УГААЖ ЧАДНА” сэдэвт хөгжөөнт тэмцээнийг эмчилгээний 7 тасгийн дунд зохион явуулсан байна. Тэмцээнд тасаг нэгжүүд идэвхтэй оролцож Хүүхдийн тасаг 1-р байр , НХТасаг 2-р байр, ДҮТасаг 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Эмнэлгийн 118 ажилтан сургалтанд хамрагдаж гар угаах дадал хандлагаа сайжруулсан байна. Мөн гар угаах челленжийг эмнэлгийн тасаг нэгжүүдийн дунд уриалга гарган зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон