Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд олон хүн тамхинаас гарах тухай бодох болжээ. Хэрвээ та тамхинаа гарахаар шийдсэн бол доорх зөвлөгөөнөөс өөртөө тохирохыг сонгон хэрэгжүүлээрэй.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд олон хүн тамхинаас гарах тухай бодох болжээ. Хэрвээ та тамхинаа гарахаар шийдсэн бол доорх зөвлөгөөнөөс өөртөө тохирохыг сонгон хэрэгжүүлээрэй.

1. Тамхи татахыг хүсээгүй үедээ тамхи татахгүй байх. Иймээс хэн нэгэн “тамхилъя” гэсэн хүсэлтэнд “үгүй” гэж хэлж сурах.
2. Өдөр болгон татдаг тамхины тоог багасган аажмаар гарах эсвэл гэнэт хаях аргын аль нь өөрт тань тохирохыг олж тогтоох.
3.  Яг тэдний өдрийг тамхинаас гарсан өдөр хэмээн тооцно хэмээн тэмдэглэж энэ өдрийг тамхи татмаар сангдсан үедээ байнга санаж байх.
4. Найз нөхөд болон гэр бүлээсээ сэтгэлийн дэмжлэг ав. Та тамхинаас гарч байгаа тул нэг хэсэгтээ уур уцаартай байж магадгүй гэдгээ урьдчилан анхааруул. Хамт тамхинаас гарах найз нөхдөө ол. Энэ нь илүү үр дүнд хүргэдэг гэж мэргэжилтэнгүүд зөвлөж байгааг анхаар.
5.  Шүдээ урьд байснаасаа удаан хугацаанд сайтар цэвэрлэж байх. Ингэснээр та шүдээ хэрхэн сайхан болж байгааг анзаарах бөгөөд хэдэн cap жилийн дараа ямар болохыг нь төсөөлөн бод. Энэ үйлдэл мөн тамхины үнэрээс жигшиж сурахад тань тус болохыг сана.
6.  Тамхи орлох ямар нэгэн зүйлийг гартаа барь. Ингэснээр та тамхи барьдаг зуршлаас аажимдаа салах болно.
7.  Аль болох их ус уу. Ус таны биед огт хор болохгүй бөгөөд ус уухад тамхи татдаг үеийнхтэй адил амны булчин хөдөлж байдаг учир тамхи татдаг зуршлаас салахад тань тус болно.
8.  Тамхи татмаар санагдангуут гурван удаа гүнзгий амьсгаа авч байх. Тамхи барихын оронд ямар зүйл бодогдож байгаагаа бичиж сурах.
9. Тамхийг vргэлж зуулгvйгээр нэг сороод л амнаасаа авч байх нь нэмж хордохоос сэргийлнэ.
10. Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийд. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө 1000 төгрөгөөр торгох.
11. Идэх зуршлаа өөрчлөх нь тамхийг багасгахад тусална. Жишээ нь сүү тамхи хоёр эсрэг тэсрэг байдаг гэж олон хүн нотолдог. Тиймээс идсэний дараа нь тамхи татахад хүргэдэггүй хоол ундыг сонгох.
12. Үнсний саваа битгий хоосол. Учир нь үнсний сав танд өдөрт яг хэдэн ширхэг тамхи татаад байгааг чинь сануулах бөгөөд хуучирч, муудсан тамхи танд ой гутам санагдаж, тамхи татах дуршлыг чинь бууруулна.
13.  Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматаар хүргээд байхгүйн тулд тамхиа өөрийнхөө дадал болсон газраас өөр газарт тавих, өөр кармаандаа хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдлүүдийг хийх.
14.  Тамхийг хайрцгаар нь авахаа болих.
15.  Тамхиа гэртээ болон ажилдаа авчрахгүй байх. Тэрнийг аль болох авахад өөртөө хэцүү болго.
16.  Татсан тамхиныхаа ишнүүдийг том шилэнд хийж цуглуулан өөрийнхөө хараан дор муухай болгож харагдуулах.
17.  Тамхийг хаяхыг хүсч байгаа шалтгаануудаа жагсаа.
Танд тамхийг хаях олон шалтгаанууд байгаа байх. Эрүүл мэнд, тамхинд зарж буй мөнгө, найз нөхөддөө үлгэрлэх гээд олон шалтгаан байж болно. Ямар ч шалтгаан байсан гэсэн дараа нь тамхи татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслэлийг бий болго. Маш олон хүмүүс харахад хялбар жагсаалт бичихийн ач тусыг үнэлсэн байдаг.
18.  Тамхийг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлө. Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт, ажлын завсарлагааны үеэр татаад сурчихсан байдгаас тэр. Та тамхи татдаг байсан цагтаа түүнийг орлох өөр шинэ зуршлыг олох хэрэгтэй. Идэвхтэй биеийн хөдөлгөөн их үр дүнтэй байдаг. Найзтайгаа хамт алхах, эсвэл шинэ спорт яаж байна?
19. Никотиныг орлох эмчилгээний арга. Энэ бол тамхи татахыг хүсэх үед никотины бага хэмжээний тунг авах арга юм. Никотины хэмжээг аажмаар бууруулснаар цаашид никотин ямар ч шаардлагагүй болох хүртэл явагддаг. Энэ нь зуршлаа багасгахад туслах ба таныг дур хүслээ хянаж сургана.
20. Өглөө гүйх зэргээр биеийн тамираар хичээллэх. Эсвэл урлагийн ямар нэгэн төрлийг сонирхох зэрэг болно.
21. Өөрийгөө шагна. Тамхи хаяхын маш сайн тал бол та маш их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд, хэдийг татдаг байх магадлалтай. Яагаад тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авч болохгүй гэж? Тамхи татахын эсрэг эерэг бодолтой болсныхоо төлөө өөрийгөө урамшуулах нь тун чухал зүйл.
22. Өөрт буй бүх тамхиа яг одоо хогийн саванд хая. Ингэхдээ энэ хор дахиж хэзээ ч надад хэрэггүй гэж гол нь сэтгэлдээ хэл.
23.  Мөнгөндөө тооцоо хийгээд үз. Хэзээнээс тамхинд орсоноо, хэдий хэр хугацаанд татсанаа, өдөрт хэдийг татдаг. Урьд өмнө тамхиа сольж байсан уу. Энэ бүхнийгээ бод. Та нийт хичнээн төгрөгөөр уушгиний эд эрхтэнээ хордуулаа бол.
24. Тамхинаас гарсан эхний долоо хоногт чихэрлэг гаатай зүйл болох бохь мөн витамин С-г байнга хэрэглэж бай. Yүнээс хойш та амандаа үзэг, бал болон тамхитай ижил төстэй юмсыг зуух, гарынхаа салаанд барихгүй байхыг хичээх хэрэгтэй. Иймэрхүү үйлдлүүд нь тамхийг санагдуулдаг ба татах хүслийг улам ихээр төрүүлнэ. Хэн нэгнийг тамхи татахыг харах, хажууд чинь хүн тамхи татсан ч бас тэвч!

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

Comments Off on КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног – 2022.08.01-08.07

Comments Off on Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног – 2022.08.01-08.07

КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

Comments Off on КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Comments Off on ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХЭД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ, ЭД ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

Comments Off on ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХЭД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ, ЭД ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

Алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх телемедицин технологи #ubhealthcareweek2022

Comments Off on Алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх телемедицин технологи #ubhealthcareweek2022

Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс

Comments Off on Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс

Эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө

Comments Off on Эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө

“МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ”

Comments Off on “МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ”

leave a comment

Create Account



Log In Your Account