Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУНЭмнэлгийн захиргаа, Нийтлэг үйлчилгээний албанаас үйлчилгээний орчин бүрдүүлэгч ажилтнуудын өдрийг угтаж “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт МЭДЛЭГ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ зохион байгууллаа.
Энэ бага хуралд нийтдээ 6 судалгааны илтгэл хэлэлцүүлсэн байна. 1-р байранд Хоол шим тэжээл үйлдвэрлэлийн тасгийн тогооч Л. Болормаа, Сувдмаа нарын “Ислэгийн хэрэглээг судлах нь” сэдэвт илтгэл, 2-р байранд Хоол шим тэжээл үйлдвэрлэлийн тасгийн тогооч С. Отгонгэрэл, Л. Нарангэрэл нарын “Эргэлтийн хоолыг судлах нь” сэдэвт илтгэл, 3-р байранд Насанд хүрэгчдийн тасгийн үйлчлэгч С. Отгон, Д. Мядагмаа нарын “Насанд хүрэгчдийн тасгийн цэвэрлэгээнд хэрэглэгдэх савангийн хэрэглээг судлах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Энэхүү бага хурал нь Үйлчилгээний ажилтнууд өөрийн хийсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, үйлчилгээнд шинэ арга барилыг нэвтрүүлж үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Хурлын үйл ажиллагаанд эмнэлгийн 72 эмч ажилтан идэвхтэй оролцсон байна.