Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хоол, шим тэжээлийн тасгийн танилцуулах чанарын өдөрлөгийн хүрээнд ХУДНЭмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй насанд хүрэгчдийн тасаг, хүүхдийн тасгийн эмчлүүлэгчид, асран хамгаалагчдад “Өглөөний цайг өөртөө” уриан дор “Зохистой хооллолт, эрүүл өглөөний цай” сэдэвт өдөрлөгийг эрүүл өглөөний цайны тухай сургалт, өглөөний цайны жор таниулах-амталгаа, хөгжөөнт тоглоом гэсэн 3 чиглэлийн дагуу зохион байгууллаа. Өдөрлөгийг 2018 оны 06 сарын 08 ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр өөх тос, сахар, давсны үзүүлэн тайлбарлах, зохистой хооллолт, ахмад настны хоол, шим тэжээл, хүүхдийн нэмэлт хоол, хөхүүл эхийн хоол, шим тэжээлийн гарын авлагыг тараасан. Мөн өдөрлөгийн төгсгөлд сургалтанд хамрагдсан нийт нийт 46 үйлчлүүлэгчдийн дунд хөгжөөнт тоглоом зохиож, 3 эмчлүүлэгчийг бяцхан бэлгээр шагнасан.