Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан-Уул Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас эмнэлгийн дэмжих үйлчилгээний Орчин бүрдүүлэгч ажилтнуудын бахархлын өдрийг “Үйлчилгээний чанар, аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Нэгдсэн эмнэлэгт 41 асрагч, үйлчлэгч бусад үйлчилгээний ажилтнууд ажиллаж эмнэлгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангадаг. Жил бүрийн 6-р сарын 15-ны өдрийг эмнэлгийн орчин бүрдүүлэгч ажилтнуудын бахархлын өдөр болгон тэм-дэглэдэг уламжлалтай юм.
Энэ өдөр хаврын тохижилт цэцэрлэгжүүлэлт, засвар үйлчилгээ болон “ЭЗЭН-38” сэдэвт бүтээлч ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Мөн эмнэлгийн эмч, сувилагч мэргэжилтнүүд дэмжих үйлчилгээний ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг дурсгалыг зүйл гардуулж өглөө.
Мөн ур чадварын тэмцээн, мэдлэг практикийн бага хурал, шинэ технологи, ёс зүй харилцаа хандлагаараа манлайлсан шилдгүүдээ шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. Энэхүү арга хэмжээнд эмнэлгийн 80 гаруй эмч ажилтан идэвхтэй оролцсон байна.