Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар болон Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа хамтран 2018 оны 10-р сарын 02-ны өдөр “Эрүүл хооллолт-Эрүүл ажлын байр” сэдэвт хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг ХУДүүргийн ЗДТГазрын байранд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл зөв хооллох талаар мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх аргад суралцахад чиглэгдсэн юм.
Өдөрлөгийн үеэр ажилчдын цусан дахь холестерин, триглицерид, өөх тос, сахар зэргийг тодорхойлон антропометрийн хэмжилт хийх, биеийн жингийн индекс тооцох, биеийн найрлага тодорхойлогч аппаратаар дотор өөхлөлт, биеийн найрлагыг тодорхойлох, цусны даралт үзэх зэрэг үзлэг шинжилгээг хийсэн байна. Мөн мэргэжлийн хоол зүйч нар хоол, шим тэжээлийн зөвлөгөөг өгч ажиллажээ.
Өдөрлөгт Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын нийт 35 ажилтан албан хаагч хамрагдлаа.