ХУДНЭмнэлгийн үйлчилгээний соёлын хэм хэмжээ, баримтлах дүрэм.

ХУДНЭмнэлгийн үйлчилгээний соёлын хэм хэмжээ, баримтлах дүрэм.

ХУДНЭмнэлгийн үйлчилгээний соёлын хэм хэмжээ, баримтлах дүрэм.

Нэг. Ерөнхий зүйл.

1.1. ХУДНЭмнэлгийн үйлчилгээний  соёлын хэм хэмжээний үндсэн зорилго нь үйлчилгээний найдвартай байдал,  уриалгахан байдал, өөртөө итгэлтэй байдал, өөриймсөг байдал, бодитой байдал болон хэл ярианы болон харилцааны өндөр соёлыг хангахад оршино.

1.2. Тус эмнэлгийн эмч ажилтнууд нь эмнэлгийн үйлчилгээнд  мэдлэг ур чадвар сайтай байх , энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байх, эелдэг харьцаатай байх, хүнийг ялгаварлан ханддаггүй байх, гар хардаггүй, юм авдаггүй байх  гэсэн зарчмыг баримтлана.

1.3. Эмч эмнэлгийн ажилтнууд нь ажил  хөдөлмөртөө хандахдаа  сайн дурын,  хөдөлмөрч, ажилч хичээнгүй байдлыг эрхэмлэнэ.

1.4. Эмч эмнэлгийн ажилтнууд нь эд зүйлст хандах хандлагадаа  арвич хямгач, цэвэрч,  нямбай байдлыг эрхэмлэнэ.

1.5.  Эмч эмнэлгийн ажилтнуудын өөрөө өөртөө хандах хандлага нь өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийн үйл хөдлөлийг ухамсарын хэм хэмжээнд ухамсартайгаар бүрэн нийцүүлэх байдлыг эрхэмлэсэн байна.

1.6. Эмч эмнэлгийн ажилтнууд нь сахилга батад хандах хандлагадаа эмнэлгийн дотоод журмыг бүрнээ ухамсарлан хэрэгжүүлэх,  өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь  бүрэн дүүрэн биелүүлэх  явдлыг эрхэмлэж  хэвшүүлсэн байна.

1.7. Эмч эмнэлгийн ажилтнуудын  хамт олон болон хувь хүмүүст хандах хандлага нь  нийтэч, үнэнч, даруу  төлөв байдлыг эрхэмлэсэн байвал зохино.

Хоёр. Эмч эмнэлгийн ажилтны  биеэ авч явах соёлын хэм хэмжээ

2.1. ХУДНЭмнэлгийн эмч эмнэлгийн ажилтнуудад  биеэ зөв авч явах өндөр соёлтой байх шаардлага тавигдана.

2.2. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр үзэмжтэй, жигд, ижил  хувцастайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

2.3. Эмч эмнэлгийн ажилтнууд нь хувийн ариун цэвэр, гоо сайхан, эрүүл ахуйг дээд зэргээр сахиж, гоо сайхны үнэртэн, элдэв  үнэт эдлэлийг зөв зохистой хэрэглэхийг эрхэмлэнэ.

2.4. Нийтийн үйлчилгээний / цайны газар  кафе, шат, коридори гэх мэт / газар үйлчлүүлэгч, тэдний ар гэр болон бусдын тухай ярихгүй байвал зохино.

2.5. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь ажлын цагаар бөөнөөр цуглан хувийн чанартай зүйл ярилцахгүй байх ба ажлын цагийг үр дүнтэй ашиглах талаар зөв дадал хандлагыг өөртөө болон нөхөддөө төлөвшүүлсэн байвал зохино.

2.6. Эмч эмнэлгийн ажилтнуудад  ажлын байрандаа бохь зажлах, үс янзлах, нүүрээ будах, сонин хэвлэл унших, үйлчлүүлэгчийн өрөөнд цай уух,  юм идэх, тухлах зэргийг хориглоно.

Гурав. Эмч эмнэлгийн ажилтны харилцааны соёлын хэм хэмжээ

3.1. Эмч эмнэлгийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны  соёлын хэм хэмжээ.

3.1.1. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчдийг  ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхсан хандлага гаргахгүй харьцана.

3.1.2. Үйлчлүүлэгчтэй ямарч тохиолдолд эелдэг дотно харилцаж, асуудал тулгарвал ухаалгаар ойлгуулж тэвчээртэй, хүлээцтэй хандана.

3.1.3. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь үйлчлүүлэгчээс хувийн сонирхлын  үүднээс авилгын шинжгүй ч бэлэг авахаас татгалзана.

3.1.4. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчтэйгээ ажлын байран дээр хувийн харилцаа тогтоохгүй ба албан тушаал мэргэжлээ  хувийн харилцаа тогтооход ашиглаж болохгүй.

3.1.5. Эмч эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчдийн  өвчний хийгээд хувийн талаархи мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад  дамжуулах, шаардлагагүй тохиолдолд бусад эмнэлгийн мэргэжилтэнтэй энэ тухай ярилцахгүй байвал зохино.

3.1.6. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчтэй ярихдаа тэдний өөдөөс эгцлэн харж зогсоод саналыг анхааралтай сонсоно.

3.1.7. Эмч, эмнэлгийн ажилтан нь найрсаг, эелдэг инээмсэглэлийг ажил хэрэгч байдалтай хослуулах нь нөхөрсөг харилцааг тогтоож, үйлчилгээг хөнгөвчилнө гэдгийг ямагт санаж ажиллавал зохино.

3.1.8. Үйлчлүүлэгч бүрийг байгаагаар нь хүлээн авч, аль ч насны ямар ч авир төрх араншинтай хүнтэй аль болохуйц тэвчээртэй хүлээцтэй хандана.

3.1.9. Үйлчлүүлэгчдээс бодитойгоор цаг хугацаанд нь уучлалт гуйх нь доромжлогдсон хэрэг бус харин тодорхой хэмжээгээр буруугаа мэдэрч байгаагийн илрэл гэдгийг ямагт анхаарч хэрэгжүүлж ажиллана.

3.1.10. Эмч эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчидтэй харилцахдаа цэх шулуу, толгой гудайлгахгүйгээр биеэ авч явах бөгөөд үйлчлүүлэгчээс  70-80 см зайд зогсч,  харилцагч 2 тал нүүр нүүрээрээ харж, нүдээрээ холбоо тогтоон харилцах ёстой.

3.1.11. Үйлчлүүлэгчтэй харилцах үедээ үггүй харилцааны хэрэгслэлүүдийг  / нүүрний хөдөлгөөн дохио зангаа /  өргөнөөр ашиглаж,  үйлчлүүлэгчийг анхааралтай сонсон, хоёр чих нэг ам дүрмийг баримтлан утга төгөлдөр, тодорхой ойлгомжтой ярих бөгөөд сул үг олон хэрэглэх,  хэлсэн үгээ дахин давтах, хэт марзганах, зориудаар гоёмсог үг хэрэглэх зэргээс  зайлсхийнэ.

3.2. Эмч, эмнэлгийн ажилтны өөр  хоорондоо харилцах харилцааны соёлын хэм хэмжээ

3.2.1. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь  бие биенийгээ  албан тушаал, нэрээр нь дуудаж харилцана.

3.2.2. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь бие биедээ элэгсэг дотно хандаж, ёс бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.

3.2.3. Эмч эмнэлгийн ажилтнууд нь байгууллагынхаа болон хамтран ажиллагсдынхаа нэр хүндийг ямагт хамгаалж байвал зохино.

3.3. Эмч, эмнэлгийн ажилтны утсаар харилцах  харилцааны соёлын хэм хэмжээ. 3.3.1. Эмч эмнэлгийн ажилтан нь утсаар харилцахдаа Сайн байна уу? ……….. тасгийн ……….. ажилтай ………….. / нэрээ хэлнэ /  сонсож  байна, танд юугаар туслах вэ?  гэж хэлээд үйлчлүүлэгчийн яриаг анхааралтай сонсон, зохих хариултыг хэлнэ.

Утасны яриа дууссаны дараа заавал баярлалаа, баяртай гэж хэлнэ.

3.4.  Эмч эмнэлгийн ажилтны мэндлэх хүндлэх соёлын хэм хэмжээ.

3.4.1. Эмч, эмнэлгийн ажилтан нь * Гурван И * -ийн   угтах үедээ инээмсэглэл, уулзахдаа инээмсэглэл,  үдэхдээ инээмсэглэл зарчмыг баримтлан харилцана.

3.4.2. Эмч, эмнэлгийн ажилтан нь өглөө, өдөр, орой  бүр бие биенээ хүндэлж заавал  мэндчилж  байна.

3.4.3. Эмч, эмнэлгийн ажилтан нь өглөө, өдөр, орой бүр үйлчлүүлэгчээ хүндлэн өрөөнд нь ороод заавал мэндчилж  байна.

3.4.4. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчдэд хандан баярлалаа гэдэг үгийг зөв сонгож хэрэглэсэн байвал зохино. Тухайлбал: Таныг миний үгийг сонсож хэрэгжүүлж байгаад баярлалаа, та бүхэн өрөөндөө цэвэрхэн сууж байгаад баярлалаа гэх мэт,

3.4.5. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчтэй мэндлэхдээ гар барьж сурах, энэ нь үйлчлүүлэгч ба эмч сувилагч нарын харилцааг дотно болгож  бие биеэ хүндлэхийн гол зарчим гэдгийг байнга  анхаарч ажиллавал зохино.

3.4.6. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйлчлүүлэгчийг эмнэлгээс гарахад нь хурдан эдгэрсэн явдалд баярлалаа гэдэг үгийг  заавал хэлж үднэ.

Дөрөв.  Эмч эмнэлгийн ажилтны тусгай соёл буюу ёс зүйн хэм хэмжээ

4.1. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь Эрүүл мэндийн сайдын 466 тоот тушаалаар батлагдсан ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа  хатуу мөрдлөг болгон ажиллана.

4.2. Эмнэлгийн ажилтан  үйлчлүүлэгчийн эрх ашиг, нэр төрийг дээдлэн хүндэтгэж, хүнлэг энэрэнгүй, шударга хандана.

4.3. Мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар харилцана.

4.4. Мэргэжлийн ур чадвар, харилцааны доголдол гаргах, хууран мэхлэх, залилах зэрэгтэй   эвлэрэхгүй ажиллана.

4.5. Үйлчлүүлэгч, мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг холбогдох бодит мэдээллээр хангана.

4.6.  Мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй  байна.

4.7. Үйлчлүүлэгчийнхээ үндсэн эрхийг хүндэтгэх, хуулийн хязгаарлалтын хүрээнд үйлч-лүүлэгчийн нууцыг чандлан хадгална.

4.8. Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, түүнд сэтгэл санааны дэм үзүүлэхийг эрхэмлэж ажиллана.

4.9.  Аливаа  дүгнэлт, шийдвэрийг  бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.

4.10. Үйлчлүүлэгч талархалаа илэрхийлж, шан харамжийн шинжтэй бус урамшуулал өгч болох хэдий ч энэ нь үйлчилгээг идэвхижүүлэх, чанаржуулах хөшүүрэг болох ёсгүй.

4.11. Эмнэлгийн үйлчилгээнд хайхрамжгүй хандах эрх эмч эмнэлгийн ажилтанд байхгүй гэдгийг  ямагт санаж ажиллавал зохино.

Тав. Хүлээх үүрэг хариуцлага.

5.1. Үйлчилгээний соёлын хэм хэмжээ, баримтлах дүрэм нь эмч эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн гэрээ болон эмнэлгийн дотоод  журмын салшгүй нэг заалт байх бөгөөд эмнэлгийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөн

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

2023 оны 05 дугаар сарын 04 өдрийн-А/140-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХАМРАХ ХҮРЭЭ, БОДЛОГО ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Comments Off on 2023 оны 05 дугаар сарын 04 өдрийн-А/140-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХАМРАХ ХҮРЭЭ, БОДЛОГО ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

Comments Off on Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай

Comments Off on Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай

2022.10.27-А/118-Оношилгоо эмчилгээний стандартын жагсаалт

Comments Off on 2022.10.27-А/118-Оношилгоо эмчилгээний стандартын жагсаалт

2022.06.29-А/63-ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Comments Off on 2022.06.29-А/63-ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог батлах тухай

Comments Off on Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог батлах тухай

Хан – Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэнийг ажилд авах журам

Comments Off on Хан – Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэнийг ажилд авах журам

Чанарын менежментийн тогтолцооны бодлого

Comments Off on Чанарын менежментийн тогтолцооны бодлого

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам батлах

Comments Off on Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам батлах

Эмнэлгийн даргын Б-тоот тушаал

Comments Off on Эмнэлгийн даргын Б-тоот тушаал

leave a comment

Create Account



Log In Your Account