Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлгийн сувилахуйн албанаас 2019 онд нэвтрүүлж байгаа шинэ технологи, сайн туршлагын талаар үзэсгэлэн өдөрлөгийг зохион байгууллаа. Сайн туршлагын жагсаалт гарган сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж байгаа 15 шинэ арга, аргачлалын талаар танилцуулж үзэсгэлэн гаргалаа. Өдөрлөгийн арга хэмжээнд эмнэлгийн эмч, сувилагч тусгай мэргэжилтэнүүд, эмнэлгийн ажилтнууд оролцож цаашид сайн туршлага шинэ технологийг нутагшуулж үр дүнг тооцож ажиллах талаар сургалт явуулсан байна. Энэхүү арга хэмжээнд 50 эмч эмнэлгийн ажилтан хамрагдсан байна.