Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлгийн захиргаанаас ҮЭСХороотойгоо хамтран үйлдвэрчний эвлэлийн гишүүд дэмжигчид, эмч эмнэлгийн ажилтны гоо зүйн мэдрэмж таашаалыг нэмэгдүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг өрнүүлэх, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор “ГАР УРЛАЛ-МИНИЙ ХОББИ” болзолт уралдааныг зохион байгуулж дүгнэлээ. Уралдаанд эмч ажилтнууд баримал, наамал, уран зураг, оёмол, хатгамал, нэхмэл, сүрлэн наамал, шүрэн урлал, чихмэл гэсэн нэр төрлөөр идэвхтэй оролцсон байна .
Нийтдээ 20 эмч ажилтны 57 бүтээл шалгарч үзэсгэлэнд тавигдсанаас тэргүүн байранд сувилагч Л.Оюунбилэгийн оёмол бүтээл, дэд байранд асрагч Ж.Цэцэгтуяагийн үслэг эдлэл бүтээл, гутгаар байранд Б.Энхтүвшингийн оёмол бүтээл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Мөн 4 бүтээл тусгай байранд шалгарчээ.