Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
“Гүүднэйборс ОУТББайгууллага болон Хан-Уул Нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөг”- ийг 2019 оны 08 сарын 27–ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Ёнсей их сургуулийн доктор Ким Им тэргүүтэй зочин баг эмч, эмнэлгийн ажилтнуудад “ӨЭМТөвийн урьдчилан сэргийлэх ажил болон туршлага”, “Эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа, орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Мөн тус эмнэлгийн өдрийн эмчилгээний өрөөг тохижуулж эмчилгээний сандал 2ш, утлагын аппарат 5 ш, сахар хэмжигч аппарат тестийн хамт 5 ш, эвхдэг ор 8ш зэргийг хандивласан байна. Энэхүү арга хэмжээнд нэгдсэн эмнэлэг болон Дүүргийн ӨЭМТөвийн 60 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд хамрагдсан байна.