Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн 5 жилд осол гэмтлийн  гол  шалтгааны  2-рт  0-4 насны хүүхдийн  түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол шалтгаанууд тэргүүлж байна. Нийт гэмтэгсдийн 31.2%  /26615/ нь орон гэртээ осолд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сүүлийн 5 жилд нас барсан тохиолдлын 34.8% нь буюу 3 хүн тутмын 1 нь гэр орон, ахуйн нөхцөлд осолд өртөж нас баржээ. Иймээс  осол гэмтлээс бага насны хүүхдээ урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд асран хамгаалалгч нарт дараах зөвлөмжийг зөвлөж байна.

  • Хүүхдээ усанд оруулахдаа халуун хүйтнийг шалгаж байх, хүүхдээ хооллох үедээ зэрэгцэж хоолоо идэхгүй байх, хийн плетка, гагнуур, халуун тогоо, ус буцалгагч, халуун хоол, цайтай сав, суулгыг хүүхдэээс хол байлгах
  • Гэртээ эд зүйлээ эмх цэгцтэй байлгаж хэвших, шатамхай бодис, хийн түлш, цууны хүчил, ялааны хор, угаалгын шингэн, зай зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт тод тэмдэгтэй газар байрлуулах
  • Ил задгай, шалбарч гэмтсэн цахилгааны эх зүүсвэрийг  мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр цаг алдалгүй цэгцэлж тог, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг тогтмол хангах
  • Гэр бүлийнхнийгээ осол гэмтлийн үед авах анхны тусламжийн мэдлэгтэй болгох

Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

Хүүхдээ түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ  барааны саван, хоромхон тос, амьтны тос, элсэн чихэр  зэргийг түрхэснээс  шархны эдгэрэлт удаашрах, шарх гүнзгийрэх, хордлогод оруулах, өвдөлт зовиур нэмэгдэж өвчин хүндрүүлэх шалтгаан  болно. Иймээс  юуны өмнө түлэгдсэн хэсгийг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөж, өвчин намдаах эм өгнө. Цэврүүг хагалж болохгүй. Түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид яаралтай хандах шаардлагатай

ХҮҮХДИЙН ӨСӨН  ТОРНИЖ БУЙ ОРЧИН АЮУЛТАЙ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ БАЙХ ЁСГҮЙ. ҮҮНИЙГ ЭЦЭГ ЭХ БОЛСОН ТА БИД Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА.

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГ

Comments Off on ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГ

Ковит-19 халдвараас урьчдилан сэргийлье

Comments Off on Ковит-19 халдвараас урьчдилан сэргийлье

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Comments Off on ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө

Comments Off on Эмийн зохистой хэрэглээний зөвлөгөө

Нуруу нь өвддөг хүмүүст өгөх энгийн зөвлөгөө

Comments Off on Нуруу нь өвддөг хүмүүст өгөх энгийн зөвлөгөө

Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны нэгдсэн санг үүсгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэшүүлэх сургалт

Comments Off on Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны нэгдсэн санг үүсгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэшүүлэх сургалт

КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

Comments Off on КОВИТ-19 халдвараас урьчдилсан сэргийлье

Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Comments Off on Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Comments Off on СЭРЭМЖЛҮҮЛЭГ

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ…👩‍⚕️👨‍⚕️🚑🏥

Comments Off on КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ…👩‍⚕️👨‍⚕️🚑🏥

Мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

Comments Off on Мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

Create Account



Log In Your Account