Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хөхөөр хооллох гэнэ. Хүүхдийн өсөлт торнилтонд шаардагдах бүхий л бодисыг агуулсан бүрэн төгс найрлагатай, өөр  юугаар ч орлуулшгүй байгалиас заяасан хоол бол эхийн сүү юм.

Жирэмсний сүүлийн 3 сард хөхний булчирхайн эдэд дааврын нөлөөгөөр сүү буюу ангир уураг үүсч эхэлдэг. Хүүхэд хөхөхөд хөхний толгойноос үүссэн сэрэл эхийн өнчин тархинд хүрч тэндээс ялгарсан пролактин даавар цусаар дамжин хөхний цулцан доторх шүүрлийн эсүүдээс сүүг боловсруулан сүү үүсдэг. Хүүхэд хөхөх тутам пролактин рефлекс үйлчлэн сүү үүсэлт сайжирна. Сүүний үүсэлтийг үргэлжлүүлэхийн тулд сүүг хөхнөөс гадагшлуулж байх шаардлагатай. Окситоцины гадагшлуулах рефлексийн тусламжтай хангалтай сүүг авна.  Эх хүүхдээ энхрийлж хайрлах, хүүхэд хөхөө хөхөх гэж уйлах үед өнчин тархинаас окситоцин ялгарч цусаар дамжин хөхний цулцан, сувганцар, суваг, сүү хураах хөндийн хануудыг агшааж  сүүг гадагшлуулна.

Ангир уураг нь маш өтгөн, шаргал өнгөтэй бага хэмээтэй боловч хүүхдэд хамгийн үнэтэй хоол юм . Ангир уураг нь эхний өдөр 30 мл, 2 дахь өдөр-70мл, 3 дахь өдөр -100мл  ялгарна, 3 дахь өдрөөс хойш сүүний ялгарал ихсэж шингэрнэ.

Хөхүүлэх зөв байрлал

  • Хүүхдийн толгой ба бие шулуун байх
  • Хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүүгээ хандсан байх.
  • Хүүхдий биеийг эх биедээ шахсан байх.
  • Хүүхдийн зөвхөн хүзүү гарыг биш, биеийг бүхэлд нь тэврэх.

Хүүхдийг хөхөө үмхэхэд нь туслах

  • Хүүхдийн уруулыг хөхний толгойд хүргэнэ.
  • Хүүхдээ амаа том ангайтал нь хүлээнэ.
  • Хүүхдийн доод уруул хөхний толгойн доор байхаар хүүхдийг хөхрүү чиглүүлнэ.

Эхийн сүүгээх хооллохын ач холбогдол

Эхийн сүү нь эх ба хүүхдэд физиологийн чухал ач холбогдолтой.

Хүүхдэд

  • Хүүхдийн дархлааны системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс сэргийлэн.
  • Хүүхдийн эрүү нүүрний хөгжлийг дэмжинэ.
  • Суулгалт өвчний эрсдэлийг бууруулна.
  • Харшлаас хамгаална.
  • Хүүхдийн оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлнө.
  • Амьсгалын замын халдвараас сэргийлнэ.

Эхэд

  • Төрсний дараа цус алдах эрсдлээс сэргийлнэ.
  • Өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.
  • Дахин жирэмслэх хугцааг хойшлуулна.
  • Умайн агшилт сайжирна.
  • Хурдан хугцаанд хэвийн жиндээ хүрнэ.

Дөнгөж төрснийдараа нярай хүүхдийн гэдэс ариун байдаг ба эрт амлуулснаар хэвийн бичил биетнүүд бүрэлдэж эхлэнэ. Судалгаагаар дан хөхөөр хооллоход суулгалтаар өвчилж эндэх тохиолдол 14.2, амьсгалын замын өвчнөөр эндэх тохиолдол 3.6 дахин багасдаг байна.

Эхийн сүүн нь байнга бэлэн, ариун, халуун хүйтэн нь тохирсон, гашлахгүй, исэхгүй, муудахгүй шинэхэн байдгаараа онцлог юм.

 

ХУДНЭ-ийн хүүхдийн эмч: Ц. Энх- Амгалан

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Comments Off on ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТӨСӨЛ АМЖИЛТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Comments Off on ТӨСӨЛ АМЖИЛТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНХ УДАА ТАРХИНЫ ЦУСАН ХУРААГ АВАХ МЭС ЗАСЛЫН ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ.

Comments Off on ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНХ УДАА ТАРХИНЫ ЦУСАН ХУРААГ АВАХ МЭС ЗАСЛЫН ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ.

КОВИД 19 ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ЭМЧ НАР АМЬСГАЛЫН АППАРАТ АЖИЛЛУУЛАХ,SPAP-ААР АМЬСГАЛ ДЭМЖИХ ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Comments Off on КОВИД 19 ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ЭМЧ НАР АМЬСГАЛЫН АППАРАТ АЖИЛЛУУЛАХ,SPAP-ААР АМЬСГАЛ ДЭМЖИХ ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөх баримт бичгийн хяналтын журам, түүний хэрэгжилт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Comments Off on “Эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөх баримт бичгийн хяналтын журам, түүний хэрэгжилт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Comments Off on Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Антибиотикийн зохистой хэрэглээ

Comments Off on Антибиотикийн зохистой хэрэглээ

Амны хаалт хандивлалаа.

Comments Off on Амны хаалт хандивлалаа.

“ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Comments Off on “ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмч нарын эмнэл зүйн сургалт зохион байгууллагдлаа.

Comments Off on Эмч нарын эмнэл зүйн сургалт зохион байгууллагдлаа.

Create Account



Log In Your Account