Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас эмч нарт эмгэг судлалын онош тавилт, оношийн хэлбэржилт сэдвээр эмнэл зүйн сургалт зохион байгуулж 25 эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн хамрагдлаа. АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Эмгэг бүтэц судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Э.Баярмаа багшийг урьж сургалт явууллаа. Энэхүү сургалтын хүрээнд эмгэг судлалын Монгол улсын стандарт МNS 5577.2004,ЭМС-ын А/07,А/55 тоот тушаалын хүрээнд хууль эрх зүйн талаарх мэдлэг, эмнэл зүйн онош тавилт, урьдчилсан онош, үндсэн онош, төгсгөлийн онош тавих дараалал арга аргачлал, өвчний түүхэнд бичих оношийн бүтэц, үндсэн өвчин, хамссан өвчин, дэвсгэр өвчин, дагалдах өвчний ялгааг гаргаж оношийг эрт оновчтой, товч тодорхой тавьж сурах талаарх мэдлэг чадвараа дээшлүүлсэн. Мөн оношийн алдаа, оношийн зөрүү гарахад обьектив болон сувьектив шалтгааны талаар харилцан ярилцсан эмч нарын практикт ач холбогдолтой сургалт боллоо.