Хоол хүнс, идээ ундаа нь монголчуудын нүүдэлчин амьдрал, дөрвөн улирлын онцлог, мал ахуй болон бусад ёс заншлуудтай нягт нарийн холбоотой юм.  Жишээ нь өвөл махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол цагаан идээ голлон хэрэглэдэг байсаар ирсэн нь эрүүл хоололтын нэг юм. Хоол хүнс, идээ ундааны ёс заншил бол дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах монголчуудын гол онцлогийн нэг бөгөөд ялангуяа дайлах, цайлах, зочломтхой зангаараа харийнхны анхаарал сонирхлыг татдаг гол сэдвийн нэг байдаг билээ.

Идээ ундаагаа зөв зохистой тохируулах нь орчин үеийн хүмүүсийн хамгийн амин чухал асуудал болоод байна. Зарим нэг улс оронд өлсгөлөнгөөс болж олон мянган хүүхэд нас барж байхад ихэнх оронд хэт таргалалтаас болоод өвчин, эмгэг ихэсч өлсгөлөнгөөс биш хэт таргалалтаас болсон нас баралтын хүний тоо хэд дахин их байгааг судлаачид тогтоожээ. Тухайлбал, АНУ-ын хүн амын 60-70 хувь нь илүүдэл жинтэй байна. Сүүлийн үед хүмүүс байнга ядарч байна хүзүү хөшинө даралт ихсэх нуруу өвдөнө гэсэн зовиур хэлдэг үүнд гайхах юм  алга хэтэртлээ идсэн идээ ундааг боловсруулах гэж  бие махбод тасралтгүй ажиллаж хүмүүс эрч хүчээ нөхөх биш алдаж байна.

Өвчингүй, эрүүл саруул энх амгалан амьдаръя гэвэл идээ ундааг өөрийн бие махбодын өвөрмөц чанар, нас хүйс, ажлын онцлог, цаг агаар, улиралд тохируулан хооллох ёстой. Уламжлалт анагаах ухааны ном сударт идээний хэмжээг тэнцүүлэн идвэл долоон тамир тэнцүү байх бөгөөд галын илч хэвийн хэмжээнд үүсч өөрийн үйлийг зохих ёсоор үйлдэнэ гэжээ. Ер нь өглөө идсэн идээ үдэш, үдэш идсэн идээ өглөө шингэдэг гэж үздэг. Ийм учраас идээ ундааг зөв зохистой шингээж, амьдралын эрч хүч болгож хувиргах нь идээ ундааны хэмжээг хэрхэн тэнцүүлж чадсанаас хамаарна.

Хүн яагаад хоол иддэг вэ? Хүн мэдээж амьдралынхаа эрч хүчийг олж авах гэж хооллодог. Хүн хоол унднаас гадна сэтгэл санаа, оюун ухаанаасаа, агаар, нар салхи, бие биеэсээ эрч хүчийг авдаг аж. Аз жаргал ч амьдралын эрч хүчийг өгдөг байжээ. Гэтэл орчин үеийнхэн өөрсөддөө хэрэгтэй эрч хүчийг зөвхөн идээ ундаанаас авч байна. Эрч хүчээ идээ ундаанаас бүр хэтрүүлэн авсанаар хүн байгалиас эрч хүчээ бусад эх үүсвэрийг авах орон зайгүй болдог байна. Хэтрүүлэн хэрэглэсэн идээ ундааг шингээх гэж бие мах бодь нь ядардаг болохыг японы эрдэмтэд тогтоогоод байна. Японы эрдэмтэн Осүми Ёшинори 27 жилийн судалгаараар аутофаги үзэгдлийг молекулын төвшинд нээснээрээ 2016 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо.

Тэрээр аутофаги үзэгдлээр илүүдэл хаягдлыг дахин боловсруулах замаар эс өөрийгөө хэрхэн эрүүл болгодог нууцыг олж тогтоосон юм. Аутофаги гэдэг нь өөрөө өөрийгөө идэх гэсэн утгатай бөгөөд эс нь шим тэжээлийн дутагдалтай байх буюу өлсгөлөн үед ажиглагддаг байна. Энэ нь хүний эс дээр ч явагддаг бөгөөд хөгшрөлт, хавдар үүсэх зэрэг олон физиологийн үзэгдэлтэй хамааралтай гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Паркинсоны өвчин болон бусад төрлийн мэдрэлийн өвчтэй хүмүүст аутофаги зохих ёсны дагуу үйлчилдэггүй болохыг судлаачид олж тогтоожээ. Харин Осүмигийн энэ нээлт нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөнийг үндэслэгч, эрүүл хооллох талаар олон арван ном бичсэн алдарт доктор Пол Брег долоо хоногт наанадаж нэг удаа, жилдээ 52-оос доошгүй өлсөх нь ашигтай тухай бичээд өөрийн биеээр үлгэр жишээ үзүүлсэн хүн

Эдгээр нь олон талаараа Монголын уламжлалт анагаах ухааны сургаалтай нийцдэг билээ сар бүрийн 4,8,15,22,30-нд цагаан хоол хэрэглэдэг байсан бөгөөд үүнийгээ мацаг барих гэж нэрлэдэг байсан. Ийнхүү нар, сар, дэлхийг 90,180 хэмээр талцан татах их хүчний өөрчлөлтөнд орсон үетэй давхцуулан мацаг барьж, бие махбодоо цэвэрлэж ирсэн өвгөд дээдсийнхээ мэргэн ухааныг гайхан бишрэм байдаг. Энэхүү ёс заншлыг сэргээн хэрэглэвэл та бидний эрүүл мэндэд оруулах том хөрөнгө оруулалт юм.

 

ХУДНЭ –ИЙН СЭРГЭЭН ЗАСЛЫН ИХ ЭМЧ  Ц.ЦЭНДСҮРЭН

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ…👩‍⚕️👨‍⚕️🚑🏥

Comments Off on КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ…👩‍⚕️👨‍⚕️🚑🏥

ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГ

Comments Off on ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлд үгүй гэж хэлье

Comments Off on Гэр бүлийн хүчирхийлэлд үгүй гэж хэлье

Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс

Comments Off on Эм хэрэглэхэд мэдэх ёстой зүйлс

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Comments Off on СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эцэг эхчүүдээ зуны улиралд бяцхан үрсдээ тавих анхаарлаа битгий багасгаарай.

Comments Off on Эцэг эхчүүдээ зуны улиралд бяцхан үрсдээ тавих анхаарлаа битгий багасгаарай.

Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны нэгдсэн санг үүсгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэшүүлэх сургалт

Comments Off on Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны нэгдсэн санг үүсгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэшүүлэх сургалт

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ТҮР ЗААВАР

Comments Off on ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ТҮР ЗААВАР

ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ТАВГИЙН ЗАРЧИМ

Comments Off on ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ТАВГИЙН ЗАРЧИМ

Create Account



Log In Your Account