Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
“КОРОНАВИРУС ХАЛДВАР, КОВИД-19 ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАХ , ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТ БА ЭМНЭЛ ЗҮЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХУДНЭмнэлгийн захиргаанаас ЭМЯам, НЭМГазраас зохион байгуулсан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдэвт үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан 7 эмч ажилтнуултай хамтран эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд коронавирус халдвар “КОВИД-19“-аас сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах болзошгүй эрсдлээс сэргийлэхэд халдвар хамгааллын тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн ажилтануудын чадавхийг сайжруулах, бэлэн байдлыг хангахад зорилгоор сургалтыг Коронавирус халдвар (“КОВИД-19“)-ын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого,салбар дундын хамтын ажиллагаа, Коронавирус халдвар (“КОВИД-19“)-ын үеийн насанд хүрэгчдийн эмнэл зүй, Коронавирус халдвар (“КОВИД-19“)-ын үеийн Хүүхдийн эмнэл зүй, Коронавирус халдвар (“КОВИД-19“)-ын тархвар судлал,ЭМА халдвараас сэргийлэх, ХХХ зөв өмсөх тайлах , Коронавирус халдвар (“КОВИД-19“)-ын оношилгоо гэсэн 5 сэдвийн хүрээнд үе шаттай зохион байгуулан явуулсан. Сургалтыг 06 сарын 22-25-ны өдрүүдэд Захиргааны ажилчид, тасгийн эрхлэгч, өдрийн ээлжний эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүдэд зохион байгуулж нийт 58 ажилтанг хамруулсан сургалт болж өнгөрлөө. Сургалтын өмнө эмч, эмнэлгийн ажилтнуудаас мэдлэг сорих тест авч мэдлэгийг үнэлэхэд 53.9%-тай үнэлэгдэж, сургалтын дараах сорилын үнэлгээ 20%-аар нэмэгдсэн үр дүнтэй сургалт болсон байна.