Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан Уул Нэгдсэн Эмнэлэг нь ЭМХТөв, УХТЭ, ХӨСҮТ-ийн эмч нартай хамтран зохион байгуулж буй “ КОВИД-19 цар тахалын үед халдвар хамгаалал, хариу арга хэмжээ үзүүлэх багийг бэлтгэх нь” сэдэвт богино хугацааны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Коронавирус (COVID-19)-т халдварын сэргийлэлт, хяналт, гар халдваргүйжүүлэх, хамар, ам, залгиурын арчдас авах, хамгаалах хувцас, өмсөх тайлахад анхаарах зүйлс, өртөхөөс сэргийлэх арга, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, орчны ариун цэвэр, тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, бэлэн байдал, эрэмбэлэн ангилалт, илрүүлэлт, мөрдөн ажиллах журам зааврыг танилцуулж, дадлага байдлаар хийж цаг үеэ олсон үр дүнтэй сургалт боллоо. Нийт 25 эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа