Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУНЭмнэлгийн ГХШШтабаас эмч, эмнэлгийн ажилтнуудад Коронавируст халдварын үед ажиллах мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ковид-130 ортой эмнэлгийн төлөвлөлт зохион байгуулалт” сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг ГХШтабын гишүүд 2021 оны 02 сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Ковид-130 ортой эмнэлгийн эмчилгээ оношилгооны зохион байгуулалт, хүний нөөцийн зохицуулалт, бүсүүдийн зураглал, хоол, хог хаягдлын зохицуулалт, ариутгал, угаалга, харуул хамгаалалт гадна хөтөч, өвчтөн шилжүүлэх, цогцос зөөх, сэтгэл зүйн бэлтгэл зэрэг сэдвүүдээр хийлээ. Дадлага сургалтанд 7 тасаг нэгжийн 99 эмч эмнэлгийн ажилтнууд идэвхитэй хамрагдлаа