Ханиад томууг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх

Өрнийн анагаах ухаанд ханиад томуу нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин гэсэн ойлголт байдаг бол уламжлалт анагаах ухаан арай өргөн хүрээнд авч үздэг. Тухайлбал, ханиад нь дотроо:

  • Хоолойн,
  • Уушгины,
  • Хамрын,
  • Халдварт ханиад гэсэн ангилалтай. Тус бүрдээ эмнэлзүйн шинж тэмдэг, эмчлэх аргатай тусгай биеэ даасан өвчин юм.

Хоолойн ханиадны эхэн үед хоолой, тагнай, хамар халуун оргиж, нус гоожиж, битүүрэн сүүлдээ ихээхэн найтаах шинж тэмдэг илэрнэ.

Уушгины ханиадны үед хоолой халуун оргих, загатнах, ханиалгах, толгой цээжин биеэр өвдөх шинж тэмдэг илэрч, сүүлдээ идээ, цустай цэр гарч уушгины архаг өвчин болж хувирдаг.

Хамрын ханиадны үед хамар халуун оргин шархирч, нус гоожих шинж тэмдэг илрэх болно.

Халдварт ханиад нь толгой үе мөч, хөлийн эрээн булчин өвдөж, цээжин бие хөндүүрлэн, гуя, бэлхүүсээр өвдөж, ам гашуун оргин хоолны дуршилгүй болж, жихүүдэс хүрэн, халуурна. Үүнээс харахад халдварт ханиад нь ханиад өвчний нэг хэлбэр бөгөөд ханиад болгон халдвартай байна гэдэг өрөөсгөл ойлголт юм.

Ханиаднаас урьдчилан сэргийлэх нь

Урьдчилан сэргийлэх гэдэг нь тухайн өвчнөөр өвчилж болох шалтгаан, нөхцлийг хааж, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэв маягаа зохицуулахыг хэлнэ. Харин халдварт ханиад нь тусгай вирусээр үүсгэгдэн агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс ханиад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал.

Хэрэв нэгэнт ханиад өвчнөөр өвчилсөн бол болж өгвөл эмийн бус аргаар эмчлэхийг зорих хэрэгтэй. Эхэн үедээ шим тэжээлтэй идээ унд идэж, бага зэрэг хөлрөх дасгал хөдөлгөөн хийх зэргээр гэрийн нөхцөлд эмчлэх нь зүйтэй. Хэрэв дарагдахгүй бол мэргэжлийн эмчид хандах нь чухал. Иргэд эмчид хандалгүй дур мэдэн элдэв антибиотик хэрэглэн өвчнөө архагшуулах тохиолдол их байдаг.

Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Дархлааг дэмжихийн тулд хүний биеийн хүч тамирыг тэгшитгэж, бодисын солилцоог хэвийн байдалд барих тан эмүүдийг өгөх нь зүйтэй. Мана-4, Норов-7 зэрэг тан нь эрүүл хүн ч ууж болох тэгш жорууд бөгөөд хүний биеийн бодисын солилцоог сайжруулан, тамир хүчийг тэтгэдэг учир эдгээр танг өдөр тутамдаа ууж хэрэглэж болно.

Мана-4, Норов-7 танг бүх насныхан хэрэглэж болно. Гэхдээ уух тунгийн хувьд бага зэрэг ялгаатай. Тухайлбал, 3 хүртэлх насны хүүхдэд 1 тунгаар түүнээс дээш насныхан 2 тунгаар ууж хэрэглэнэ. Энгийн үед 2 тунгаар өдөрт 1-2 удаа, дархлаа суларсан тохиолдолд 3-4 тунгаар буцалгаж халуун бүлээнээр нь цаг харгалзахгүй ууж болно. Зарим тохиолдолд эмч нар эдгээр танг 2 цагийн давтамжтайгаар бага багаар уухыг ч зөвлөдөг. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, биеийн тамир тэгш оршин, дархлааг дэмжиснээр эрүүл байх болно.

Өвчнийг боловсруулж, хурааж, нядлах үе шаттайгаар эмчлэлгүй шууд хүчтэй эм, тариа хэрэглэснээр өвчин дотроо нуугдаж, дахин дархлаа суларсан үед сэдэрдэг юм. Тиймээс ханиад хүрэмтгий хүүхдүүдэд дээр дурьдсан тан эмүүдийг өгөхөөс гадна сармистай шөл, халуун аарц зэргийг уулгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг дэмжихээс гадна нуугдмал байдалд орсон өвчний урхагийг боловсруулж байдаг. Үүний дараа өвдсөн тохиолдолд шууд нядлах шатны эм, эмчилгээг хэрэглэж, ханиадыг үндсээр нь дарж болно.

Ханиад өвчинг эмчлэх уламжлалт эм, эмчилгээ олон бий. цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийх зэргээр тухайн хүний өвчний байдлаас хамаарч эмчилгээг явуулна.

Их эмч: Ц.Ууганчимэг

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

лучшие Российские Онлайн Казино, Рейтинг Топ Казино Росси

Comments Off on лучшие Российские Онлайн Казино, Рейтинг Топ Казино Росси

Как Вывести деньги Из Казино Онлайн Где В Интернете Реально Забрать средства Без Проблем из Азартного Заведения

Comments Off on Как Вывести деньги Из Казино Онлайн Где В Интернете Реально Забрать средства Без Проблем из Азартного Заведения

ЭМДсайдын 2019-12-30 А/611 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Comments Off on ЭМДсайдын 2019-12-30 А/611 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар (Ковид 19)-аас сэргийлье.

Comments Off on Коронавируст халдвар (Ковид 19)-аас сэргийлье.

1win Yüklə Android Apk Və Ios App 2023 Pulsuz Indir Epic Home Service Blog Dcs

Comments Off on 1win Yüklə Android Apk Və Ios App 2023 Pulsuz Indir Epic Home Service Blog Dcs

Azərbaycanda Onlayn Mərc Evi Və Kazino

Comments Off on Azərbaycanda Onlayn Mərc Evi Və Kazino

Сайн туршлага 2021

Comments Off on Сайн туршлага 2021

“Улаанбаатар марафон 2022”

Comments Off on “Улаанбаатар марафон 2022”

leave a comment

Create Account



Log In Your Account