Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан 2019 оны 3-р сарын 28 ны өдөр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн эмийн гаж нөлөө, эмийг хэрэглэх заавар, эмийн жор бичилтийн талаархи мэдлэг ур чадвар хандлагыг сайжруулах зорилгоор “Эмийн зохистой хэрэглээг сайжруулья” сэдэвт асуулт хариулт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийт 31 эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн оролцосноос тэргүүн байранд их эмч Сумъяа, Саранцэцэг, эм зүйч Алтанзагас нар шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн нийт эмч нарыг үзлэгт нэн шаардлагатай пульс оксиметрээр хангасан байна.