Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлгийн захиргаанаас ЭМХҮТөвтэй хамтран Статистик бүртгэл мэдээллийг сайжруулах 3 сарын аяны хүрээнд “Эмнэлгийн анхан шатны маягт хөтлөлт ба стандарт” сэдэвт сургалт, үзүүлэх сургуулийг 11-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Сургалтанд ЭМХТөвийн ЭММАлбаны ахлах мэргэжилтэн С.Даваажаргал оролцож “Бүртгэлийн маягт хөтлөх заавар” сэдвээр лекц уншсан байна. Эмнэлгийн тасаг нэгжүүд хөтлөгдөж байгаа АШМаягтын жагсаалт гарган стандартын дагуу шинэчлэн танилцууллаа. Сургалтанд 64 эмч эмнэлгийн ажилтан оролцож, ЭАШМаягт хөтлөлтийг сайжруулж бүрэн хэвшүүлэх, статистикийн мэдээ мэдээллийн үнэн бодит байдалд үнэлгээ дүгнэлт хийхэд чиглэсэн сургалт болсон байна.