Хан – Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэнийг ажилд авах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

Энэхүү журмын зорилго нь Хан-Уул нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн хэрэгцээг өргөн мэдлэг, боловсролтой, мэргэжлийн ур чадвартай ажилтнаар хангах, ажил горилогч иргэдийг сонгон шалгаруулах зарчмаар ажилд авах  болон түүнтэй холбогдон гарах харилцааг  зохицуулахад оршино.

Сонгон шалгаруулалт гэж тухайн ажлын байранд мэргэжил, боловсрол, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тохирох иргэдээс сонгох үйл ажиллагааг ойлгоно.

Хоёр. Сонгон шалгаруулалтанд хамрагдах иргэд, тавигдах шаардлага

  • Эрүүл мэндийн чиглэлээр эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн сургуулийг бакалавраас дээш боловсролтой төгссөн их эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд
  • Төрөлжсөн болон нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн дээд мэргэжилтнүүд
  • Тухайн зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн болон бүртгэлтэй иргэд
  • Сонгон шалгаруулалтанд хамрагдах иргэдэд дараахь нийтлэг шаардлага тавигдана Үүнд: Боловсролын бакалавр, магистраас дээш зэрэгтэй, хүний их бага эмч сувилагч тусгай мэргэжилтэй дипломтой, ажлын 3-5 жилийн туршлагатай, мэргэжлийн зөвшөөрөлтэй байх
  • Сонгон шалгаруулалтанд хамрагдах иргэдэд дараахь өвөрмөц шаардлага тавигдана.Үүнд: Гадаад хэлний анхан дунд түвшнээс доошгүй мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чадах, интернетийн орчин дотоод сүлжээнд ажиллах, судалгааны арга зүйд суралцсан, багаар ажиллах чадвартай, яриа харилцаа, хувийн соёл зохион байгуулалт сайтай, хууль эрх зүйн мэдлэгтэй байх
  • Тусгай шаардлага: Төрийн албаны хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах, авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх.

Гурав. Сонгон шалгаруулалт

  • Эмнэлэгт дутагдалтай байгаа болон чөлөөлөгдөх ажлын байрны захиалгыг хүний нөөцийн менежер нэгтгэн  сонгон шалгаруулалтыг  зарлуулна.
  • Хүний нөөцийн менежер нээлттэй ажлын байрыг байгууллагын цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, анкетаар бүртгэнэ.
  • Сонгон шалгаруулалтанд оролцох иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Ажилд орохыг хүссэн өргөдөл, Төрийн албан хаагчийн анкет, Иргэний үнэмлэх, Мэргэжлийн сургууль төгссөн гэрчилгээ, диплом / хуулбар нотариатаар баталгаажуулах /, эмчлэх , сувилах , эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл / лицензний хуулбар нотариатаар баталгаажуулах / мэргэжлийн зэрэг дэвийн үнэмлэх / хуулбар нотариатаар баталгаажуулах /
  • Зарлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заагдсан шаардлагыг хангаагүй, мэргэжлийн үнэмлэх дипломгүй, баримт бичиг дутуу иргэдийн материалыг хүлээн авахгүй.
  • Сонгон шалгаруулалтыг анкеттай танилцах, тест болон бичгээр шалгалт авах, ур чадварын сорил  авах, ярилцлага  хийх  зэрэг хэлбэрээр зохион байгуулна.
  • Бүртгүүлсэн иргэдийн материалыг судалж, сонголт хийн, танилцах хуудас зуруулна.
  • Ерөнхий сорилын тестийг холбогдох менежерүүд мэргэжлийн чиглэлийн дагуу боловсруулж, ерөнхий эмчээр баталгаажуулах ба сонгон шалгаруулах ажлын хэсэг мэргэжил,  ёс зүй,  онолын  ерөнхий  мэдлэгийн тестээр шалгалт авна.  / шалгалтын нийт оноо 70 болон түүнээс дээш /
  • Сорилд тэнцсэн иргэдийг хамтарсан ярилцлаганд оуулж, сурагч баллаар үнэлгээ өгнө.
  • Сонгон шалгаруулалтыг шалгалт, ярилцлагын нийлбэр оноогоор дүгнэх бөгөөд шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Сонгогдсон ажилтанд ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам, СХИ зэргийг танилцуулж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулна.
  • Сонгогдсон иргэн нэмэлтээр дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: Оршин суугаа хорооны тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн шинжилгээ / заалтаар/шинжилгээнүүд байж болно. цээж зураг 4 %, Хаан банкны цалингийн карт, бичиг хэргийн хавтас.

Дөрөв. Хөдөлмөрийн гэрээ байгуулах

  • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажилтантай хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийн 24.1-д заасны дагуу байгуулна.
  • Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажилтан болон байгууллагын эрх ашиг хүлээх үүргийг уншуулж судлуулан хоёр талын төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулна.

Тав. Шинэ ажилтныг дадлагажуулах болон  туршилтын хугацаа

  •  Сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажилтныг ажилд авахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, дасан зохицох, тухайн ажлын байранд тавигдах өвөрмөц шаардлагад тэнцэх эсэхийг тодорхойлох зорилгоор 7-14 хоногийн хугацаагаар дагалдуулан ажиллуулна.
  • Энэ хугацаанд тухайн ажил горилогч цалингүй ажиллах ба дагалдан ажиллах хугацаа дуусгавар болж хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий эмчийн тушаал гарснаар ажилд авч туршилтын хугацаа эхэлнэ. Туршилтын хугацаа 3 сар байна.

 Зургаа. Хүлээх үүрэг хариуцлага

  • Сонгон шалгаруулах комиссын гишүүн, холбогдох мэргэжилтэн нь шалгалтын материалын нууцыг задруулах, оролцогчдод мэдээлэл өгөх, тэднээс бэлэг авах, энэхүү журмын заалтуудыг илт зөрчсөн үйлдэл хийсэн нь нотлогдвол байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • Энэхүү журмын хэрэгжилтэнд хүний нөөцийн менежер байнгын хяналт тавина.

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

Comments Off on Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог батлах тухай

Comments Off on Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог батлах тухай

2022.10.27-А/118-Оношилгоо эмчилгээний стандартын жагсаалт

Comments Off on 2022.10.27-А/118-Оношилгоо эмчилгээний стандартын жагсаалт

Чанарын менежментийн тогтолцооны бодлого

Comments Off on Чанарын менежментийн тогтолцооны бодлого

2023 оны 05 дугаар сарын 04 өдрийн-А/140-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХАМРАХ ХҮРЭЭ, БОДЛОГО ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Comments Off on 2023 оны 05 дугаар сарын 04 өдрийн-А/140-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХАМРАХ ХҮРЭЭ, БОДЛОГО ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАТЛАХ ТУХАЙ

2022.06.29-А/63-ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Comments Off on 2022.06.29-А/63-ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Эмнэлгийн даргын Б-тоот тушаал

Comments Off on Эмнэлгийн даргын Б-тоот тушаал

Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай

Comments Off on Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам батлах

Comments Off on Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам батлах

Create Account



Log In Your Account