Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ГүүдНэйборс ОУТББайгууллагын хөрөнгө оруулалтаар баригдсан 30 ортой “МӨРӨӨДӨЛ ХҮҮХДИЙН ТАСАГ”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2019.12.24-ний өдөр боллоо.
Тус өргөтгөлийн барилга угсралтын ажил 3 сар гаруй хугацаанд үргэлжилж барилга угсралтын ажлын хүрээнд 2 давхрыг өргөтгөн шинээр 1 давхар барилга нэмж барьсан бөгөөд нийтдээ 12 өрөөтэй эмч нарын болон эмчилгээний өрөө, суурь тусламжийн өрөөнүүдээс бүрдсэн юм.
Барилга угсралтын санхүүжилт 779609301 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Гүүднэйборс ОУТББайгууллага, тоног төхөөрөмжийн санхүүжилт 35000000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг НЭМГазар, тавилга эд хогшлоор хангах 50000000 төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг ХУДЗТГазар гарган хамтран ажиллаж тохижуулсан байна.
Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гүүднэйборс ОУТББайгууллагын Жу Сүн Хён , Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГазрын дарга Л.Төмөрбаатар ХУДЗДарга А.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор хүүхдийн тасгийн орны хүрэлцээ эрс сайжирч, хүлээгдэл чирэгдэл арилж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар дээшлэх юм.