Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах эмнэл зүйн заавар батлах тухай” А/ 32 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор эмчилгээний тасгууд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах эмнэл зүйн заавар” сэдэвт өдөрлөлгийг эмч эмнэлгийн ажилтнуудтай хамтран зохион байгуулсан.
Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын зорилтууд болох үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, үр дүнтэй харилцааг хөгжүүлэх, эмийн аюулгүй байдлыг хангах, мэс засал, мэс ажилбарын аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах, эмнэлгийн нөхцөлд унаж бэртэхээс сэргийлэх зорилгоор ЭМТҮЧАБ-ын албатай хамтран хэрэгжүүлсэн ажил үйлчилгээгээрээ мэс засал –гэмтлийн тасаг, хүүхдийн тасгийн хамт олон идэвхитэй оролцлоо.