Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан-Уул нэгдсэн эмнэлгийн захиргаа, ЭТҮЧАБАлба, ХСХ-ын алба ЭЭЯТТасаг хамтран “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор үзүүлэх сургуулалтыг 2020 оны 07 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг тарваган тахал өвчний үед хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах халдвартай үйлчлүүлэгчийг хүлээн авах, хөл хорио тогтоох, тусгаарлах, үйлчлүүлэгчид анхны тусламж үзүүлэх, үйлчлүүлэгчээс лабораторийн шинжилгээний сорьц цуглуулах, халдварын голомтод эцсийн халдваргүйтгэл хийх зэргээр зохион байгуулж нийт 48 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан.