Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Нийслэлийн 381 жилийн ой, нийслэлийн 2020 оны “Нэг хот-нэг стандарт”-ын хү рээнд “Сайн туршлага-2020” арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 29-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.
2020 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулж, нийт 379 бүтээл оролцсон юм.
Хоёрдугаар шатны арга хэмжээнд ирсэн 263 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 22 сайн туршлагыг шалгаруулснаас:
ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИД:
Мэс заслын их эмч Ж.Отгонбаярын “Хошного шулуун гэдэсний цоргыг шулж авах сепон бэхлэх мэс засал” бүтээл тус тус амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.