Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Онцгой байдлын ерөнхий газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг. Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаар дадлага сургуульд 77 эмч ажилтан, 100 үйлчлүүлэгчдийг тус тус хамруулж 82 ш газар хөдлөлтийн үед нэн яаралтай авах 10 алхам сурталчилгааны материалыг тарааж зөвлөгөө өглөө.