Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХУНЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан юм.