Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
“КОВИД-21“ ЦАР ТАХАЛЫН ҮЕД ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ХУВЦАС ӨМСӨХ, ТАЙЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулж буй “КОВИД-21 цар тахалын үед халдвар хамгаалал, хариу арга хэмжээ үзүүлэх багийг бэлтгэх нь” сэдэвт дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Коронавирус (COVID-19)-т халдварын сэргийлэлт, хяналт, гар халдваргүйжүүлэх, хамгаалах хувцас, өмсөх тайлахад анхаарах зүйлс, эрсдэлээс сэргийлэх, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, орчны ариун цэвэр, тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, бэлэн байдал, мөрдөн ажиллах журам зааврыг танилцуулж, дадлага хэлбэрээр сураглтыг зохион байгууллаа. Сургалтанд улаан бүсэд ажиллах 11 эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа.