Related Posts
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Чихрийн шижингийн багаас “Чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг 2018 оны 03 сарын 20-ы өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хэвтэн эмчлүүлэгчдэд чихрийн шижин өвчин, түүний хүндрэлийн талаар баталгаатай үнэн зөв мэдээлэл ойлголт өгөх, чихрийн шижингийн үед гарч болох хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, хандлагыг сайжруулж өөрчлөхөд туслах зорилготой бөгөөд улирал бүр хийгдэхээр төлөвлөгдсөн юм. Өдөрлөгөөр “Чихрийн шижин өвчин түүний хүндрэлүүд, эмчилгээний орчин үеийн чиг хандлага”, “Чихрийн шижингийн үеийн хооллолт” сэдвээр хичээл зааж , дасгал хөдөлгөөн зааж хэвтэн эмчлүүлэгчийг тодорхой ойлголттой болголоо.