Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУНЭ-ийн захиргаа СЭМҮТөвийн багш Э.Мөнхтэй хамтран Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд Коронавируст халдварын үед ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйг бэлтгэх халдварын үед хэрхэн ажиллах талаарх мэдлэг дадлагыг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг цахимаар зохион явуулж 35 эмч эмнэлгийн мэргэжилтэнүүдийг хамрууллаа.
“КОВИД-21“ ЦАР ТАХАЛЫН ҮЕД ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ХУВЦАС ӨМСӨХ, ТАЙЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулж буй “КОВИД-21 цар тахалын үед халдвар хамгаалал, хариу арга хэмжээ үзүүлэх багийг бэлтгэх нь” сэдэвт дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Коронавирус (COVID-19)-т халдварын сэргийлэлт,
Complete Reading
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХУНЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг
Complete Reading
“Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан НЭМГазар, ЭМЯам, НЗДаргын нэрэмжит шагналаар дараах сувилагч, тусгай мэргэжилтнүүд шагнагдлаа. НЭМГазрын “Өргөмжлөл”-өөр: 1. Сувилагч А.Энхтуул 2. Сувилагч П.Оюунтөгс 3. Сувилагч Г.Баярхүү 4. Лаборант П.Нэргүй НЭМГазрын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр: 1. Сувилагч Ц.Лхамжав 2. Сувилагч Р.Дулмаа 3. Ариутгагч Б.Мөнхзул НЗДаргын “Жуух бичиг”-ээр: 1. Лаборант Э.Амгаланбаатар НЗДТГазрын “Түрээслээд өмчлөх” хэлбэрийн орон сууцанд
Complete Reading
Гэр бүл залуучууд хөгжлийн газраас халуун сэтгэлийн гараа сунгаж ковидын халдварын голомтонд хэвтэн эмчлүүлж байгаа 28 хүүхэд, Био салбар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа 18 хүүхдүүдэд зургийн дэвтэр, ном, өнгийн харандаа, зурган эвлүүлдэг тоглоомуудыг бэлэглэж хүүхдүүдийг баярлууллаа. Гэр бүл залуучууд хөгжлийн газрын хамт олондоо талархалаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай.
Ковид цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед “Монос трейд” ХХК-ын хамт олноос Хан Уул нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн эмчилгээнд зориулсан 3.5 сая төгрөгийн үнэ бүхий “БАКТЕРИМ” сироп 300 ширхэг, Амин хүчлийн дуслын шингэн 150 ширхэгийг хандивлалаа. Та бүхэндээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Сарангэрэл халуун сэтгэлийн гараа сунгаж ковидын халдварыг эмчлэх голомтонд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад нэн хэрэгцээтэй байгаа нэг удаагийн амны хаалт 5000 ш, хамгаалалтын нүдний шил 8000 ш, хамгаалалтын малгай 14000 ширхэгийг тус тус хандивлалаа. Эрхэм гишүүнд гүн талархалаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай.
Коронавирусын халдвар тархсан энэ хүнд цаг үед үйлчлүүлэгч болон эмч эмнэлгийн ажилтнуудад сэтгэлээ шингээсэн сайхан хоол ундаар үйлчилдэг манай эмнэлгийн шилдэг ажилтан Хоол үйлдвэрлэл шим тэжээлийн тасгийн тогооч С.Отгонгэрэл, П.Ачмаа нар Монголын тогооч нарын холбооны “Тогоочийн алдар” одонгоор шагнагдлаа. Хамт олныхоо нэрийн өмнөөс та бүхэндээ халуун баяр хүргэж, амжилтын дээдийг ерөөе
Эрхэлсэн ажилдаа амжилт гарган хөдөлмөрлөсөн 13 эмнэлгийн ажилтан болон ахмад ажилтныг эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдэг, ЭМЯамны Жуух бичгээр шагнасныг гардуулан өглөө. Шагнал гардан авсан эмч, эмнэлгийн ажилтнууддаа халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе
Онцгой байдлын ерөнхий газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг. Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан
Complete Reading