2022 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2-р шатлалд анх удаа “Үйлчлүүлэгчийг дэмжих баг”-г зохион байгуулж ажиллаж эхэлсэн ба энэхүү баг нь 2023 онд “Үйлчлүүлэгчийг дэмжих алба” болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгыг хангаж үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах болон эмнэлгийн үйлчлүүлэгчдэд эмийн бус эмчилгээгээр дамжуулан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилго чиглэлтэй ажилдаг.