1980 Онд Ажилчны Раойны Хүүхдийн Нэгдсэн Эмнэлэг *Сэхээн амьдруулах тасаг* 7-ортой, эмч-3, сувилагч-3, асрагч -3 орон тоогоор ажиллаж эхэлсэн. 1983-1993 онуудад түргэн тусламжийн станц, эрчимт эмчилгээ, хүлээн авах гэсэн салбартай болж өргөжин эмчилгээний 1-р тасаг нэртэйгээр их эмч-3, бага эмч-1, сувилагч-4, асрагч-4 гэсэн орон тоотой үйл ажиллгаагаа явуулж байжээ. 1990оноос эрчимт эмчилгээний дараах тасгийг 15 ортой нэмж байгуулж байна. 2008 оноос Хүлээн авах – яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нэртэй 2 их эмч, 10 сувилагч, 4 үйлчлэгч нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй, хүүхдийн 3, насанд хүрэгсэдийн 3, яаралтай тусламжийн-1, тусгаарлах өрөө-3 ортой нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байсан. 2024 оноос Т. Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасаг нь дангаараа 10 ор бүхий 4-их эмч, 10-сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.