Анх 2003 онд Дотрын тасагт мэдрэлийн 15 ор шинээр байгуулагдаж хамрах хүрээний үйлчлүүлэгчдэд мэдрэл судлалын тусламж үйлчилгээ явуулж эхэлсэн 2011 онд Тархины цахилгаан бичлэг 2013 онд Тархины судасны доплер зэрэг нарийн мэргэжлийн шинжилгээг тасагтаа нэвтрүүлж тусламж үйлчилгээгээ өргөжүүлсэн. 2023 онд Мэдрэл судлалын тасаг нь мэдрэлийн 30 ор, хөнгөвчлөхийн 10 ор, нийт 40 ортой үйл ажиллагаа явуулж байна. Манай тасгийн хамт олон үйлчлүүлэгч болон үйлчлүүлэгчийн ар гэрт сувилахуйн тусламж үзүүлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргад сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мэдрэл судлалын тасагт:
- Хан-Уул дүүргийн иргэдэд харъяалал харгалзахгүй
- Тархины цус харвалт болон мэдрэлийн тогтолцооны бүх төрлийн эмгэг
- Сэргээн үеийн тархины цахилгаан бичлэг
- Тархины судасны доплер
- Хавдрын болон хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
- Эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх зэрэг тусламж үйлчилгээ үзүүлж байна.