1993 онд 2 их эмч 4 сувилагч 3 асрагчтай, 50 ортой анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2004 онд Дотор Мэдрэлийн тасаг болж ХУДүүргийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн 2019 оноос Насанд хүрэгчдийн тасаг болж 90 ортой 7 -их эмч, 11- сувилагч 1- туслах сувилагч, 5-асрагчтай хамт олон ажиллаж байсан. 2023 онд Дотрын тасаг болж 40 ортой өргөжин тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дотрын тасаг нь ХУД-ийн ард иргэдэд дотрын өвчний тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна Дотрын тасаг нь 2003 оноос үйлчилгээний палатны систем 2005 оноос бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний өрөө 2006 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрөө 2007 оноос хөдөлгөөн засал эмчилгээ 2009 оноос жирэмсэн эхчүүдэд үйлчлэх өрөөг тусад нь гаргаж тохижуулан, жирэмсэн эхчүүдийг очер дугааргүй хэвтүүлэн эмчилдэг болсон. 2011 оноос хойш Зүрхний ЭХО, спирометр, нүдний уг зэрэг нарийн мэргэжлийн шинжилгээг тасагтаа хийж эхэлсэн
Дотрын тасаг нь:
- Тасгийн эрхлэгч-1
- Дотрын эмч-2
- Ахлах сувилагч-1
- Сувилагч-5
- Туслах сувилагч-1 тус тус үйл ажиллагаа явуулж байна