Spinner Gif
logo mobile
Hero Background

Алба, Төв, Тасгийн танилцуулга

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны мэдээлэл

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны 116/А/565 тоот тушаалаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба зохион байгуулагдаж ажиллаж байна. ЭМТҮЧАБ-ын алба нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулах үүрэг бүхий нэгж юм. Тус эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүн:

Тус эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүн:

Орон тооны гишүүд:

• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга М.Энхцэцэг

• Чанарын асуудал хариуцсан менежер – Н.Цэндбаясгалан

• Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер – Н.Дэлгэрмаа

• Мэдээллийн асуудал хариуцсан менежер – Б. Цэвэлмаа

Орон тооны бус гишүүдэд:

• Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал

• Нийгмийн эрүүл мэнд хариуцсан ажилтан

• Сувилахуйн албаны дарга

• Тархвар судлаач

• Мэдээллийн мэргэжилтэн - статистикч их эмч

• Эм хангамжийн тасгийн эрхлэгч

• Эрүүл мэндийн даатгалын эмч

• Аж ахуйн албаны дарга

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцооны чиг үүрэг:

• Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

• Чанар сайжруулах чиглэлээр ажилтнуудад сургалт, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, чадавхижуулах

• Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар, гардан үйлдлийн стандарт мөрдөлтийг үе шаттай сайжруулах

• Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах

• Тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, үр дүнг тооцох

• Алдаа, зөрчил, эрсдлийг тодорхойлон дүн шинжилгээ хийж, эрсдлийг бууруулах

• Эмийн чанар аюулгүй байдлыг ханган эмийн сангийн эрсдлийг бууруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх

• Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлж, аюулгүй, эрсдэлгүй нөхцлийг бүрдүүлэх

• Эмнэлгийн гадаад , дотоод эрсдэлээс хамгаалах орчин бүрдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын талаар санал гаргах, үйлчлүүлэгчдэд  ээлтэй орчинг бүрдүүлэх

• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг тушаал,журмын дагуу шийдвэрлэх