Spinner Gif
logo mobile
Hero Background

Алба, Төв, Тасгийн танилцуулга

Мэс засал гэмтлийн тасгийн танилцуулга

Мэс засал гэмтлийн тасгийн танилцуулга

Манай тасгийн эрхэм зорилго: Хан-Уул дүүргийн үйлчлэх хүрээний иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, цаг алдалгүй, түргэн шуурхай, ёс зүйн өндөр түвшинд үзүүлж, тэргүүлэх чиглэлийн мэс заслын тасаг байхад оршино. Манай тасаг зөвлөх эмч-1, мэс заслын их эмч-6, гэмтлийн эмч-2, наркозын эмч-3, сувилагч-9, асрагч-3, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй. Хагалгааны 2 оперцонтой, 24 хэвтэн эмчлүүлэх ортой ажиллаж байна. Үүнээс тасгийн эрхлэгчээр магистр Б.Жарденбек мэс заслын их эмчээр Б.Мөнхпүрэв, Ж.Отгонбаяр, Б.Түвшинбаяр, Б.Сумьяа, Т.Пүрэвбаяр, гэмтлийн их эмч Б.Борхүү, У.Бямбацогт нар ажиллаж байна. 2025 оноос хоол боловсруулах замын хавдрын мэс заслыг тасагтаа хийхээр зорилт тавин ажиллаж байна.

Тасгийн эрхлэгч:

- Бейлхан овогтой Жарденбек (АУ-магистр, мэс заслын эмч)