Spinner Gif
logo mobile
Hero Background

Алба, Төв, Тасгийн танилцуулга

Био амбулаторийн танилцуулга

Ажилчны районы хүүхдийн эмнэлэг 1979 онд ашиглалтанд орсон тэр цаг үеэс орон тооны асрагч үйлчлэгч ажиллаж эхэлсэн. 2024 оны 9 сарын 02- ны өдрийн Эмнэлгийн захиралын А/77 дугаар тушаалаар НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА болон эмнэлгийн тусламж үйлчилгээний цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор албаны дарга -1 асрагч үйлчлэгч 22, угаалга-2, хог хаягдалын ажилтан -1 бүгд 26 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Алба болсоноор багийн ажиллагаа нэмэгдсэн, ажилтан хоорондын харилцаа хандлага сайжирч, ажлын гүйцэтгэл нэмэгдсэн. Нэг ээлжинд 5-7 үйлчлэгч ажилладаг. Нэг тасагт зэрэг орж хурдан хугацаанд цэвэрлэгээ халдваргүйтгэлийг бүрэн хийж дуусдаг. Мөн их талбайг хурдан хугацаанд иж бүрэн цэвэрлэж халдваргүйтгэх, хог хаягдал зөөвөрлөх, их цэвэрлэгээ хийхэд багийн ажиллагаа үр дүнтэй хугацаа хэмнэж байгаа давуу талтай.

Дотрын тасаг нь:

- Тасгийн эрхлэгч-1

- Дотрын эмч-2

- Ахлах сувилагч-1

- Сувилагч-5

- Туслах сувилагч-1 тус тус үйл ажиллагаа явуулж байна