Нэгдсэн лаборатори 1980 онд анх үйл ажиллагаагаа эхэлж анхны лаборантаар Л.Оюунцэцэг ажиллаж байв. Лаборатори нь ЗХУ, Англи, Польш, Унгар, Чехословакийн клиникийн болон биохимийн иж бүрэн төхөөрөмжүүдтэй байсан. Лаборатори нь тусгай тасагт харьяалагддаг байсан бөгөөд анхны эрхлэгчээр М. Долгорсүрэн ажиллаж байв.нэгдсэн лабораторид 1 их эмч, 3 лаборант ажиллаж цус, шээсний болон биохимийн бүх төрлийн шинжилгээнүүдийг хийж байлаа.Жилд дунджаар цус болон шээсний ерөнхий шинжилгээ 7000, биохимийн шинжилгээ 5000, биеийн шингэний шинжилгээ/тархи нугасны шинжилгээ, хэвлийн болон плеврийн шингэн/ тодорхой тоогоор шинжилж байв.
Манай хамт олон Хан-уул дүүргийн ард иргэдэд дараах нэр төрлийн лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
• Биохимийн 25 нэр төрөл
• Гематологи
• Клиник хими
• Коагулограмм
• Иммунологийн
шинжилгээг лабораторийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. 2024 оноос иммунологийн шинжилгээний нэр төрлөө олшруулан бамбайн дааврын шинжилгээ, Д Витамины шинжилгээг үзэж эхлээд байна.
Нэгдсэн лаборатори нь:
Тасгийн эрхлэгч-1 С.Сугиржаргал / Эмнэлзүйн эмгэг судлаач эмч /
Лабораторийн эмч-1 О.Ганшагай /Эмнэлзүйн эмгэг судлаач эмч /
Лаборант-5 Н.Баасансүрэн /Биоанагаах судлаач /
Ч.Дашбалжинням / Биоанагаах судлаач /
Л.Оюунцэцэг / Лаборант /
Э. Амгаланбаатар / Лаборант /
Б.Мөнхзаяа / Лаборант /