2023 онд Эмнэлгийн даргын А/01-р тушаалаар “Даатгал,статистикийн алба” нь 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнд: ЭМДСТ Албаны дарга: Ж.Мөнхцэцэг Даатгалын эмч нар: Т.Ариунаа Т. Шүрэнчимэг Б. Чимэдцэрэн Ц.Отгонцэцэг статистикч эмч Н.Баярхүү Эмнэлгийн даатгалын эдийн засагч,нягтлан нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгыг хангаж үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн даатгалын мэдээллээр хангах
• Тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг нэмэгдүүлэх
• Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай тус эмнэлгээс үзүүлэх тусламж үйлчилгээний тоо хэмжээг гэрээлэх
• Шинээр нэмэгдсэн тусламж үйлчилгээний оношийн бүлгийг гэрээнд нэмэлт оруулах
• Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан тусламж үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох
• Цахим өвчний түүх архивлах.
• Тасаг нэгж бүрээр орлого зардал, гүйцэтгэл үр ашгийг тооцоолох.
• Даатгалын ерөнхий газар сар бүр тусламж үйлчилгээний түүвэр шалгуулах
• Эмнэлгийн статистикийн мэдээ,мэдээллийг сар бүр гаргах
• Нийслэлийн эрүүл мэндийн газарт статистикийн тайлан тоо мэдээг нэгтгэн илгээх
• Байгууллагын удирдлагуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээний статистик тоо мэдээллээр 7 хоног бүр мэдээллэх чиглэлээр ажиллаж байна.