Spinner Gif
logo mobile
Hero Background

Алба, Төв, Тасгийн танилцуулга

СУВИЛАХУЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Сувилахуйн алба нь: Сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд, жигд, хүртээмжтэй үзүүлэх,батлагдсан стандартын дагуу тусламж үйлчилгээ хүргэж үйлчлэх зорилготой. Эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд нь 1978 оноос ажиллаж эхэлсэн. • 2001 оны 09 сарын 10-ны өдрийн ХУДНЭ-ийн ерөнхий эмчийн 93 тоот тушаалаар Сувилагчийн зөвлөл байгуулсан. • 2005 оны 12-р сарын 08 ны өдрийн 129 тоот тушаалаар Сувилахуйн алба болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан. • ХУДНЭ-ийн захирлын 2024 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн А/48 тоот тушаалаар сувилгааны албын бүрэлдэхүүнийг шинэчлилсэн. Сувилахуйн албаны дарга-1, тасаг нэгж хариуцсан арга зүйч-6, тасаг нэгжийн ахлах сувилагч-6, бакалавр сувилагч-35, дипломын сувилагч-47, тусгай мэргэжилтэн-14, ахлах зэрэгтэй сувилагч-7, тэргүүлэх зэрэгтэй 3, сувилахуйн ухааны магистрант- 3 сувилагч нийт-97 сувилагч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сувилахуйн баг нь сувилахуйн удирдамж, сувилахуйн оношилгоо, эмчилгээний арга аргачлалыг боловсруулах, үйлчлүүлэгчид болон ард иргэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заах чиглүүлэх сургалтыг хамтран явуулдаг. Мөн сувилахуйн мэргэжилтнийг мэргэжлээрээ өсөн дэвших, чадварт сургах, сургалт зохион байгуулах, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, зохион байгуулах, удирдах, хамтран ажиллахад оролцдог.