Эрүүл мэндийн сайдын 2025 оны 1-р сарын 31-ний өдрийн А/28 дугаар тоот тушаалын нэгдүгээр хавсралт, “Ахмад настны үзлэг” зохион байгуулах удирдамжийн дагуу “Ахмад настны үзлэг”-ийг Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн Яармаг салбар амбулаторид 2025 оны 2 сарын 8-наас 3 сарын 29-ний хооронд 7 удаагийн үзлэг зохион байгууллаа.
Ахмад настны үзлэг дээр тус эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн бүхий баг, Бямба гараг бүр 15-24 хүртэл хүний бүрэлдхүүнтэйгээр ажилласан. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн 3 эмч хүрэлцэн ирж, нүд судлал болон уушги судлалын чиглэлээр нарийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж нийт 742 ахмад настныг үзлэгт хамруулжээ.
Үзлэгт хамрагдсан ахмадуудыг насны ангиллаар авч үзвэл 56-65 настай 364 ахмад, 66-75 настай 292 ахмад, 76-85 настай 77 ахмад, 86 аас дээш настай 9 ахмад тус тус байсан бөгөөд 49% нь 65 хүртэлх настай, 39% нь 66-75 настай, 11% нь 76-85 настай, харин 86-аас дээш настай ахмад зөвхөн 1%-ийг эзэлж байна.
Зохион байгуулсан 7 удаагийн үзлэгээр хамгийн ихдээ 21 төрөлжсөн мэргэшлийн үзлэг, шинжилгээ, хамгийн багадаа 10 төрөлжсөн мэргэшлийн үзлэг, шинжилгээ зохион байгуулж, давхардсан тоогоор 9226 үзлэг, шинжилгээ хийсэн байна. Нийт үзлэгийн хугацаанд дүүргийн эмнэлгийн хяналтад 106 ахмад настныг авч, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт лавлагаа шинжилгээнд хамруулахаар 142 ахмад настныг илгээжээ.
2025 оны 4 сарын 22 өдөр
2024 оны 12 сарын 24 өдөр
2024 оны 12 сарын 19 өдөр
2025 оны 4 сарын 21 өдөр