Spinner Gif
logo mobile

2025 оны 4 сарын 4 өдөр

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартын түвшинд үзүүлэхэд бэлэн боллоо.

Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа болон холбогдох албаныхан оролцлоо. Энэ үеэр удирдлага болон төлөөлөгчид өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор Диализийн төвийг шинээр нээн ажиллуулах, хавдрын химийн эмчилгээ хийх боломж бүрдэж байна.

Диализийн төвтэй болсноор дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж өргөжиж, бөөрний архаг цочмог дутагдалтай өвчтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй ойроос авах нөхцөл бүрдэх бөгөөд нэн хүнд тохиолдлуудад үргэлжлүүлэн бөөр орлуулах эмчилгээг хийснээр өвчтний амь насыг аврах, нас баралтыг бууруулах үр дүнтэй.

Түүнчлэн эмнэлгийн эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх бусад эмнэлгийн эмч нарыг сургах дадлагажуулах, резидент эмч нарыг сургах сургалт судалгааны цар хүрээ нэмэгдэнэ.

Эмнэлгийн өргөтгөлийг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Жи Би Ти Эм Жи” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ADMIN

2025 оны 4 сарын 4 өдөр

Сүүлийн нийтлэл