Олон улсын сувилагчийн өдрийг угтан ХУДНЭ-ийн Сувилахуйн албанаас "СУВИЛАГЧАА ХҮНДЭЛЬЕ, СОНСЪЁ, ЯРИЛЦЪЯ" уриатай уулзалтыг 2025 оны 4-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулав. Өдөрлөгт эмнэлгийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд болон Удирдлагын багийн төлөөлөл, зочин зөвлөхүүд уригдан оролцов. Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах, урам зоригийг сэргээх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад өдөрлөгийн зорилго, ач холбогдол оршино.
Зочин зөвлөхүүд:
Г. Хулан, СУ-ны доктор, АШУҮИС-ийн НЭМСТ-ийн дэд профессор, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
П. Одонжил, БС-ын доктор, АШУҮИС-ийн НЭМСТ-ийн ахлах багш
Л.Оюунбилэг, Сувилахуйн ухааны магистрант, ХУДНЭ-ийн НҮА-ны дарга
Удирдлагын төлөөлөл нээлтийн үг хэлж, нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэж, амжилт хүсэв. Зөвлөхүүд маань дурсамж, туршлагаасаа хуваалцав.
2025 оны 4 сарын 22 өдөр
2024 оны 12 сарын 24 өдөр
2024 оны 12 сарын 19 өдөр
2025 оны 4 сарын 21 өдөр