Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд 2025 оны 2-р сарын 20-ны өдөр эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд ажлын явцтай танилцав. Өргөтгөл баригдсанаар гемодиализын өдрийн эмчилгээ, хавдрын өдрийн хими эмчилгээ шинээр нэвтэрч, уг тусламж үйлчилгээг авах шаардлагатай иргэд хүлээгдэлгүй эмчилгээндээ хамрагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Эм хангамжийн тасаг өргөтгөлийн байранд шилжин орж, үйл ажиллагаа нь өргөжин тэлэх юм. Өргөтгөлийн барилгын ажлыг ойрын хугацаанд дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2025 оны 4 сарын 22 өдөр
2024 оны 12 сарын 24 өдөр
2024 оны 12 сарын 19 өдөр
2025 оны 4 сарын 21 өдөр